Нэг. Зорилго
Монголын Ширээний Теннисний Холбооны тэргүүлэгч гишүүн, хуулийн зөвлөх тус тэмцээнийг анхлан санаачлагч Л.Бат-Эрдэнэ агсаны гэгээн дурсгалыг хүндэтгэн энэхүү тэмцээнийг түүний нэрэмжит болгон зохион байгуулах. Мөн анхан болон дунд шатны тамирчдын ур чадварыг сорих, баг тамирчдыг хамтын ажиллагааг хөгжүүлэх, Л.Бат-Эрдэнэ агсаны хөдөлмөр зүтгэл болон ширээний теннисний спортыг ахмад үе, залуучууд олон нийтэд сурталчлахад оршино.
Хоёр. Тэмцээн явагдах заал талбай, насны ангилал хугацаа
2026 оны “Б” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Чингэлтэй дүүргийн IV-р хороонд байрлах Ширээний теннисний “Оч” төв клубт 09-р сарын 19-20-ны өдөр эрэгтэй эмэгтэй залуучууд 39-доош, ахмад 40-дээш гэсэн 2 насны ангилалаар зохион байгуулагдана.
| Өдөр | Цаг | Ангилал |
|---|---|---|
| 9/19 | 09:00 | Эрэгтэй залуучууд (39 ба түүнээс доош нас) |
| 9/19 | 13:00 | Эмэгтэй залуучууд (39 ба түүнээс доош нас) |
| 9/20 | 09:00 | Эмэгтэй ахмад (40 ба түүнээс дээш нас) |
| 9/20 | 13:00 | Эрэгтэй ахмад (40 ба түүнээс дээш нас) |
Гурав. Тэмцээн явагдах төрөл, оролцох тамирчид
- 1Тус тэмцээн нь оролцох тамирчид 5/3-4 зааснаас бусад тамирчид нээлттэй бөгөөд зөвхөн нэг бүрчилсэн төрлөөр зохион байгуулагдана.
- 2Нэг бүрчилсэн тоглолт — Хэсгийн тоглолтууд тойргийн системээр явагдах ба шигшээ тоглолтонд хэсгээс 3 тамирчин шалгарч хасагдах системээр 5 үзүүрээр тоглолт явагдана.
- 3Насыг 2026 оны 09 сарын 19-ны өдөр 40 нас хүрсэн эсэхээр тооцно. Насны талаар маргаан гарвал иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг үндэслэнэ. Тэмцээний өдөр 39-өөс доош насны тамирчин 40-өөс дээш насны ангилалд тоглосон нь тогтоогдвол түүний хожлыг хожигдолд тооцож хасна.
- 4Тоглолтын өмнөх бие халаалт 2 мин байна.
- 5Тэмцээнийг зохион байгуулагч тоглолтын дараалалд өөрчлөлт оруулж болно. /ТВ реклам, шууд дамжуулалт, тамирчны бэртэл гэмтэл г.м/
Дөрөв. Зохион байгуулалт, хэрэглэл материал
- 1Тэмцээний хэсгийн тоглолтуудыг тамирчид өөрсдөө шүүн явуулж шигшээ тоглолтыг МШТХ-ны шүүгчид олон улсын дүрмийн дагуу шүүн явуулна.
- 2Тэмцээний тоглолтын явцад шүүлттэй холбоотой маргаан гарсан нөхцөлд тэмцээний ерөнхий шүүгч давуу эрхтэйгээр ширээний шүүгчтэй зөвлөлдөж маргааныг шийдвэрлэнэ.
- 3Тэмцээнийг ОУШТХ-ны албан ёсны YINHE бөмбөгийг ашиглах бөгөөд тамирчид стандарт хангасан Олон улсын ширээний теннис /ITTF/-ний цохиур мод болон резинээр тоглох, зориулалтын жигд тоглолтын хувцас, хэрэглэлтэй оролцоно. Хэрвээ зөрчсөн тохиолдолд тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
- 4NEXY, YINHE ширээг хэрэглэнэ.
- 5Оролцогч тамирчид болон байгууллагууд өөрийн баг клубын туг далбаа, анонсыг тоглолтын талбайн заасан хэсэгт байрлуулж болно.
Тав. Тамирчдын мэдүүлэг ба мэдээлэл, тэмцээнд оролцуулах шалгуур
- 1Оролцох тамирчид тэмцээн болох өдрөөс 2 хоногийн өмнө албан ёсны мэдүүлгийг илгээнэ.
- 2Эрэгтэйчүүд 2026 оны 09-р сарын 17-ны пүрэв гаригт 12:00 цагт эцсийн мэдүүлгийг авч, 17:00 цагт сугалааг хийнэ. Техникийн зөвлөгөөнд багийн менежер, дасгалжуулагч болон албан ёсны төлөөлөгчид оролцоно.
- 3Тэмцээнд оролцогчийн үндсэн шалгуур нь өндөр ур чадвартай тамирчин бус, сонирхогч байна.
4. Тэмцээнд оролцож болохгүй нөхцөл:
- Сонирхогчийн тэмцээнд 2 удаа түрүүлсэн
- Ширээний теннисний спортын улсын I зэрэг, дэд мастер, мастер ба түүнээс дээш цолтой тамирчид
- Улсын I зэрэг, цол авсан, сүүлийн 2 жилийн өсвөр үеийн 13-15, 16-18 насны тэмцээний эхний 3 байранд шалгарсан тамирчин
18 наснаас доош тамирчид эцэг эх болон дасгалжуулагч багшийн аль нэгээс тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан байна.
Зургаа. Хэвлэл, мэдээлэл
- 1Тамирчдын танилцуулга, тэмцээнд оролцож буй амжилтын талаар тухайн багууд хэвлэлийн бага хурал хийх болон зохион байгуулагчдын зүгээс тэмцээнийг сурталчилна.
- 2Тэмцээний өдөр дутмын дүн мэдээг багууд, хэвлэл мэдээлэлийн байгууллагад тараана.
- 3Тэмцээний тайлан, мэдээг файлаар болон зургаар цахимаар МШТХ-д хүлээлгэн өгнө.
Долоо. Санхүүгийн нөхцөл, хариуцлага
- 1Тэмцээнд оролцогч байгууллага, тамирчид оролцох үеийнхээ байр, хоол, тээвэр, эрүүл мэндийн зардлаа хариуцна.
- 2Тэмцээнд оролцох тамирчны шалгуур, нөхцөлийг хангахгүй гэсэн оролцогчийн мэдээлэл, хүсэлтийг оролцогчдын зүгээс тэмцээн эхлэхээс өмнө, тэмцээний эхний шатанд гаргах эрхтэй. Мэдээлэл, хүсэлтийг үндэслэн тэмцээн зохион байгуулагчид болон шүүгчдийн зөвлөл хянан хэлэлцэж, эцсийн шийдвэрийг даруй гаргана. Тэмцээн эхлэснээс хойш оролцогчийн буруутай үйлдэл тогтоогдвол түүний төлсөн хураамж буцаан олгогдохгүй.
- 3Мөн тэмцээнд бүртгүүлээд ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд оролцож чадахгүй нөхцөлд хураамж буцаан олгогдохгүй.
- 4Тэмцээний үеэр гарсан аливаа маргаантай асуудлыг шүүгчид болон зохион байгуулагчдын зөвлөл нэн даруй шийдвэрлэнэ. Тэмцээнд оролцогчийн үндсэн шалгуур, нөхцөлд тэнцэх эсэхээ нуун дарагдуулсан, зөрчсөн этгээдийг тэмцээнээс шууд хасна. Буруутай этгээд хохирогчид нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.
Тэмцээний хураамж
МШТХ-ны гишүүн тамирчин, сонирхогчид тэмцээний хураамж төлөхдөө хөнгөлөлт эдэлнэ. Тамирчид бүртгүүлэхдээ гишүүний үнэмлэх, 2026 оны гишүүнчлэлийн татвараа төлсөн нотлох баримтыг үзүүлнэ.
Гүйлгээний утгад: нэр, насны ангилал, харьяалал, эрэгтэй/эмэгтэй
Гишүүнчлэлийн жилийн хураамж
Тэмцээнд оролцогчид МШТХ-ны гишүүнчлэлд хамрагдсан байх ёстой.
Бүртгүүлсэн тамирчин бүр хоолны талон хүлээн авна.
Найм. Шагнал, урамшуулал
Тэмцээнд амжилттай оролцож насны ангилал, төрөл тус бүртээ эхний гурван байр эзэлсэн тамирчдад Алт, Мөнгө, Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
1-р байр
200,000₮
Алт медаль
2-р байр
150,000₮
Мөнгө медаль
3-р байр
100,000₮
Хүрэл медаль
4-5-р байр
30,000₮
60 ба түүнээс дээш настай хамгийн өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй 2 тамирчинг шалгаруулж мөнгөн шагналаар шагнана.
2020 оны 10-р сарын 08-ны өдрийн МШТХ-ны тэргүүлэгчид, дасгалжуулагчдын зөвлөлөөр батлагдсан Монгол улсад мөрдөх спортын цол зэргийн нэгдсэн ангилалын дагуу 2 удаа түрүүлсэн тамирчинд Спортын дэд мастер, шагналт байруудад шалгарсан тамирчидад 1, 2, 3-р зэрэг олгоно.
Ес. Эрүүл мэндийн шаардлага
Тамирчид эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдсан байна. Биеийн халуун 37 хэмээс өндөр гарсан дасгалжуулагч, тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй. Оч клуб дээр даралтын аппарат болон эмнэлэгийн анхан шатны тусламжийн үйлчилгээг бэлэн байлгана.
Арав. Болзошгүй хүчин зүйлс
Зааварт тусгагдаагүй бусад асуудлыг Зохион байгуулах хороо өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ.
Арван нэг. Харилцаа, холбоо
Монголын Ширээний Теннисний Холбоо, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн-18, Монгол улс. Оч клуб.
- Утас: 94788288, 99156872
- Электрон шуудан: mtta.mongolia@gmail.com
- Facebook: Mongolian Table Tennis Association